| | USD/MNT 0₮

Сайн мэдээ:Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт халдварын голомт бүрэн УСТСАН

Нийслэлээс гадна зургаан аймагт коронавирусийн халдвар бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тодруулбал, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймагт халдвар бүртгэгдэж байсан. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатар хот, Нийслэл хотоос бусад аймгуудад халдварын голомт бүртгэгдсэн хугацаа болон ДЭМБ-аас тавьж байгаа зөвлөмжийн хоног хугацаа өнгөрсөн байгаа аж. Архангайд халдвар нэмж илрээгүй 26 хоног, Говьсүмбэр аймагт 28 хоног, Дархан-Уул аймагт 23, Айраг суманд 30 хоног, Дорноговь аймагт 12 хоногт нэмж халдвар илрээгүй байна. 

Тиймээс ДЭМБ-аас тавьж байгаа хоног хугацааны шаардлагад нийцэж байгаа учраас халдварын голомт бүрэн устсан учир эрүүл бүсэд зарлагдах хэмжээнд хүрсэн гэдгийг өчигдөр Шадар сайд Я.Содбаатар мэдээлсэн билээ. 

Сайн мэдээ:Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт халдварын голомт бүрэн устаж эрүүл бүс болсон хэмээн зарлалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.