| | USD/MNT 0₮

ЭМЯ:Нийслэлд хөл хориог сунгах санал УОК-т оруулаагүй

УОК өчигдөр онлайнаар хуралдаж аймгууд дахь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гуравдугаар сарын 31-ныг дуустал сунгах санал гаргасан байгаа. Энэ саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

Харин Нийслэлд мөн энэ саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл энэ мэдээлэлд ЭМЯ-наас тайлбар өгсөн бөгөөд "Одоогоор ийм санал гаргаж, УОК-т өгөөгүй" гэдгийг хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. 

Хэрвээ иймэрхүү байдлаар хөл хориог удаан хугацаагаар үргэлжлүүлэх юм бол хувийн хэвшлийнхэн болон хувиараа ажил хөдөлмөр, бизнес эрхэлдэг хүмүүсийн ажил дампуурч, иргэдийн амьдрал гол зогоох хоол хүнсгүй болно хэмээн олон нийт шүүмжилж, хүлээж авахгүй байгаа юм. Тиймээс хөл хорио болон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаандаа хариуцлагатай мэдрэмжтэй хандахыг олон нийт хүсч буй. 

ЭМЯ:Нийслэлд хөл хориог сунгах санал УОК-т оруулаагүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.