| | USD/MNT 0₮

Я.Буянжаргал:Хавдрын эмнэлэгт нас барсан иргэнээс хамар залгиурын арчдас авах боломж байгаагүй

Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гараад улмаар Хавдар судлалын үндэсний төвд хүргэлтээр ирсэн 60 настай эмэгтэй О нас барсан талаар өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тухайн талийгаачийг өнгөрсөн долоо хоногт оршуулсан бөгөөд ар гэрийнхнээс нь ковидын халдвар илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээлэлд ЭМЯ-ын газрын дарга Я.Буянжаргал тайлбар хийлээ. Тэрбээр "Хавдар судлалын үндэсний төв дээр нас барсан хүний талаарх мэдээлэл их гарсан. Гаднаас 60 настай эмэгтэй маш хүнд эмнэлэгт ирсэн. Энэ сарын 19-нд ирээд 4 цаг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ирэхдээ унтаа байдалтай, хар хүрнээр бөөлжиж байсан. Эмчийн командыг ойлгож байгаа мэт ч хариу үйлдэл хийж чадахгүй байсан. Ямар нэгэн амьсгалын замын зовиур өвчин илрээгүй. Гэхдээ энэ хүн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай хэмээн оношлогдож байсан юм билээ. Ингээд элэгний хорт хавдрын хожуу үе шаттайгаар ирээд эрчимтэй эмчилгээ болон сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ үзүүлж байгаад нас барсан. 

Энэ хүнээс амьсгалын болон хамар залгиурын шинжилгээг авах боломж байгаагүй. Ингээд энэ сарын 25-ны өглөөний 07 цагт ар гэрийнхэн нь шарилыг авч явсан" гэв. 

 

Хавдар судлалын үндэсний төв дээр нас барсан хүний талаарх мэдээлэл их гарсан. Гаднаас 60 настай эмэгтэй маш хүнд эмнэлэгт ирсэн. Энэ сарын 19-нд ирээд 4 цаг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ирэхдээ унтаа байдалтай, хар хүрнээр бөөлжиж байсан. Эмчийн командыг ойлгож байгаа мэт ч хариу үйлдэл хийж чадахгүй байсан. Ямар нэгэн амьсгалын замын зовиур өвчин илрээгүй. Гэхдээ энэ хүн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай хэмээн оношлогдож байсан юм билээ. Ингээд элэгний хорт хавдрын хожуу үе шаттайгаар ирээд эрчимтэй эмчилгээ болон сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ үзүүлж байгаад нас барсан.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.