| | USD/MNT 0₮

ХСҮТ-д 134 өвчтөн, 71 сахиур тусгаарлагдаж байна

Хавдар судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нараас коронавирус илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус төв өнөөдрөөс буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас гаднаас эмчилгээ, үйлчилгээ авахгүй гэдгээ мэдэгдлээ. Одоогоор тусгаарлагдсан 134 өвчтөн, 71 сахиур байгаа тул эдгээр өвчтөнүүддээ эмчилгээ үйлчилгээгээ үзүүлнэ. Тус эмнэлгийн ерөнхий мэс заслын эмчилгээ, үйлчилгээг Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс заслын эмчилгээ үйлчилгээг "Амгалан" амаржих газарт үзүүлэх аж. Өвчтөнүүдийн боолт, химийн эмчилгээ зэрэг нь харьяа дүүргийн эмнэлэг дээр хийгдэх юм байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.