| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: БЗД-т 10, Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилчдаас 6 хүнд коронавирус илэрчээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 8894 хүнд шинжилгээ хийснээс 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 10 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагчдаас зургаан иргэнээс илэрлээ. 

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 340 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 43
  • СХД - 31
  • БЗД - 191
  • СБД - 28
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 18 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1137 байгаагаас дотоодынх нь 666 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот - 340
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 8894 хүнд шинжилгээ хийснээс 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 10 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагчдаас зургаан иргэнээс илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.