| | USD/MNT 0₮

БОАЖЯ 2020 онд хийж хэрэгжүүлсэн оны онцлох ажлаа танилцууллаа

Цаг хугацааны түүх болсон 2020 он улирч, амжилт бүтээл, аз жаргал дагуулсан шинэ он айлчлахад цөөхөн хоног үлдлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбар 2020 онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулж байна.

  • 21 аймаг, тусгай хамгаалалттай 6 газар хуванцар сав, лааз пресслэгчтэй боллоо.
  • Хустай нурууны байгаль хамгаалагчид тохилог орон сууцтай боллоо.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дөрвөн үйлчилгээг цахимаар авдаг боллоо.
  • Байгаль хамгаалагч нарт 210 мотоцикл гардууллаа
  • “Нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийлээ”
  • Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа
  • Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ.
  • Аялал жуулчлалын зургаан том цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
  • “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар өрнүүллээ.
  • Жуулчдын тав тухыг хангасан отоглох цэг 100-г байгуулна
  • Улсын тусгай хамгаалалттай 16 сум иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо
  • Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж 16 мянган мэргэжилтэн бэлтгэлээ.
  • Салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхтэй явуулж Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн ирэх 2021 онд Байгаль орчин аялал, жуулчлалын яам эх орныхоо үзэсгэлэнт байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх, ховор ан амьтдаа хамгаалан, хайрлах, Монгол орноо дэлхий дахинд сурталчилан таниулах эрхэм үүргийнхээ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөснийг танд тоймлон хүргэж байна.

БОАЖЯ 2020 онд хийж хэрэгжүүлсэн оны онцлох ажлаа танилцууллаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.