| | USD/MNT 0₮

ДЭМБ-аас COVID 19-өөр нас барагсдын цогцсыг ар гэрт нь өгөхийг хориглосон. Гэвч манайд....

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 1000 хол гарчихсан байна. Үүнээс эдгэрсэн нь 700 гаруй бол 400 гаруй нь эмчлүүлж байна. Харин дотооддоо халдвар алдаад хоёр сарын нүүр үзэж байна. Дотоодод голомтлон халдварласан иргэдийн тоо 300 хол гарч Баянзүрх дүүргийн эмнэлгээс улбаатай халдварын тохиолдол өдөр өдрөөс 30-50 хүнээр нэмэгдэж, тархалт өндөр байгаа тул УОК Засгийн газраас хатуу хөл хориог тодорхой хугацаагаар тогтоосон байна.

Гэвч баяр ёслол дөхөж байгаа энэ өдрүүдэд хүний болон машины хөдөлгөөн татрахгүй байна. Дээр нь нууцаар шинэ жил болон гэр орондоо төрсөн өдөр тэмдэглэж байгаад коронавирусийн халдвар авсан тохиолдол байна. 

Мэргэжлийн хүмүүс болон эмнэлгийнхэн халдварыг хумиж авч, голомтыг устгахаар цаг наргүй ажиллаж байгаа ч иргэдийн ухамсар алга. Бөөгнөрөл үүсгэхгүй, гэр гэртээ дэглэм сайн сахихыг өдөр болгон хэлж байгаа ч бөөгнөрч халдвар тараах, тархах магадлал маш өндөр байна. 

Орон нутагт үүссэн голомтуудыг устгасан байгаа ч Нийслэлд гарсан халдвар хүрээгээ тэлсээр байна. Цар тахлаар өвчилсөн хүн нас бараагүй ч хоёр хүн нас барсан мэдээлэл байна. Нэгийг нь ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, БЗД-ийн эмнэлэгт үндсэн өвчнөөр буюу архаг хууч өвчтэй өндөр настан хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн дагалдах оношоор нас барсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар нь бусад ужиг хууч өвчтэй нь хавсарсан гэх. Тухайн өндөр настны хүүхдээс  халдвар илэрсэн талаар мэдээлэл байгаа юм.

Харин нэг хүн нь Хавдар судлалын үндэсний төвд өнгөрсөн долоо хоногт нас барсан гэх мэдээлэл байна. Тухайн иргэн мөн ужиг хууч өвчин нь хүндэрч БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан юм байна. Улмаар ХСҮТ-д ирээд удалгүй нас баржээ. Гэвч энэ хүнийг оршуулах үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болжээ.

Гэвч оршуулганд оролцсон хүмүүсээс халдвар илэрсэн талаар зарим хэвлэл мэдээллийн мэдээлж эхлэв. Хэрвээ халдвартай гэдгийг нь мэдээгүй буяны үйл ажиллагааг нь зохион байгуулсан уу, эсвэл мэдсэн хэрнээ оршуулга хийсэн нь үү гэдэг нь анхаарал татаж байна.

Учир нь ДЭМБ-аас COVID 19-өөр нас барагсдын цогцсыг ар гэрт нь өгч, оршуулах зан үйл хийхийг хориглосон. Энэ талаар өнгөрсөн хугацаанд ЗӨСҮТ-ийн даргын мэдээлснээр бол "Халдвараар нас барсан хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхгүй. Тусгай журмаар оршуулж, цогцсыг шатаана" гэж мэдээлж байсан.

Гэтэл манайд одоогоор хоёр хүн нас барлаа. Нэгнийг нь оршуулах зан үйл болоод өнгөрч, харин нөгөө өндөр настай хүний цогцсыг яасан бол гэдэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Хэдий үндсэн өвчнөөрөө нас барсан гэх ч коронавирусийн дагалдах оноштой гэдэг нь халдвартай гэсэн үг. Ийм байдлаар нас барсан хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг ДЭМБ-аас хориглож. Ар гэрийнхэн нь талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёсгүй юм байна. 

Бид ниргэсэн хойно нь хаш­хирахгүйн тулд цар тахал, байгалийн даваг­дашгүй хүчин зүй­лийн эрсдэлд бүх шатандаа бэлэн байх шаардлагатай байна.

Сая гаруй хүн төвлөрсөн нийслэлд халдва­рыг алдвал хуу­рай өвсөнд асах түймэр мэт хурдан тархах аюулыг ЭМЯ­-ныхан өдөр бүр сануулж байсан. Гэвч дотооддоо халдвар алдаад тархалт түймэр шиг дэгдэж өдөрт 30-50 хүнээр нэмэгдээд байвал байдал үнэхээр хэцүүднэ. Нэгэнт халдварыг хумиж чадахааргүй алдвал манай эмнэлгүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй, эмчилгээ авч чадахгүй иргэд амь насаа алдаж ч болзошгүйг анхааруулсаар байна. 

Учир нь салах ёс гүйцэтгэх үед халдвар тархах нь эмнэлгийн тусгаарлалтад байснаас илүү аюултай. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумиж авахуулахын тулд гэртээ хөл хорио тогтоож, гадуур хий дэмий сэлгүүцэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг анхааруулж байна. 

Дахин хэлэхэд, хэрвээ манайд халдварын тархалт хумигдахгүй, халдвараар нас бараад эхэлвэл цогцос хадгалах өрөө ч хүрэлцэхгүй гэдгийг албаныхан хэлсэн удаатай шүү. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж энэ хүнд хэцүү цаг үеийг давж гарах юм шүү. 

 

 

Гэтэл манайд одоогоор хоёр хүн нас барлаа. Нэгнийг нь оршуулах зан үйл болоод өнгөрч, харин нөгөө өндөр настай хүний цогцсыг яасан бол гэдэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Хэдий үндсэн өвчнөөрөө нас барсан гэх ч коронавирусийн дагалдах оноштой гэдэг нь халдвартай гэсэн үг. Ийм байдлаар нас барсан хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг ДЭМБ-аас хориглож. Ар гэрийнхэн нь талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёсгүй юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.