| | USD/MNT 0₮

Машинаасаа буугаад сураггүй болсон жолоочийг зочид буудлаас олжээ

Өмнөговь аймаг, Ханбогд сум Жавхлант багийн нутаг дэвсгэрт Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан иргэн Х /52 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд хамтран “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.25-ны өдрийн 03:20 цагт эрлийг түр зогсоосон байна.

Харин үргэлжлүүлэн 12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, мөн өдрийн 10:03 цагт тус сумын Гавилууд багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” зочид буудалд эсэн мэнд байна гэсэн мэдээллийг аймгийн цагдаагийн тасгаас хүлээн авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Өмнөговь аймагт машинаасаа буугаад сураггүй болсон жолоочийг зочид буудлаас олжээ
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.