| | USD/MNT 0₮

Хүчингүй болсон QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихэссэн байна

Хатуу хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед хуурамч QR код ашиглан хувийн машинаар замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихэссэн байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны эх сурвалжийн мэдээлснээр "Ашиглах боломжгүй болон эсвэл хуулбарласан хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил их байна. Өнгөрсөн шөнө гэхэд 32 хүн хуурамч кодоор замын хөдөлгөөнд оролцож байгаад баригдсан. Хуурамч QR код ашигласан хүмүүст Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай" гэлээ.

Ер нь хөл хорио тогтоосон байгаа энэ үед хий дэмий сэлгүүцэх, бөөнөөрөө уулзалдах, баяр ёслол нэгнийдээ тэмдэглэсэн тохиолдол байгаа тул иргэдийг хариуцлагатай байж, хөл хорио сайн сахихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Ашиглах боломжгүй болон эсвэл хуулбарласан хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил их байна. Өнгөрсөн шөнө гэхэд 32 хүн хуурамч код ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаад баригдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.