| | USD/MNT 0₮

Өмгөөлөгч Х.Мэргэнийг нууц задруулаагүй гэж үзжээ

“Веритас Партнерс” нөхөрлөлийн өмгөөлөгч Х.Мэргэнийг өмгөөллийн нууц задруулсан гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 15.29-2 дахь хэсэгт зааснаар 500 мянган төгрөгөөр торгожээ. Эрх бүхий албан тушаалтны гаргасан уг шийдвэрийг Х.Мэргэн үл зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх ийнхүү торгосныг хүчингүй болгохдоо өмгөөллийн нууц задалсан зөрчил гаргасан нь үнэн байна гэж дүгнэсэн аж. Эрх бүхий албан тушаалтны болон шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн Х.Мэргэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүний эрхийг нэр бүхий 37 өмгөөлөгч хамгаалсан байна. Учир нь цаашид хууль, шүүхийн практикт үндэслэлгүйгээр энэ мэтээр торгож болзошгүй гэж үзсэн өмгөөлөгч нар нэгдэн ийнхүү эсэргүүцэж, үнэ төлбөргүйгээр өмгөөлсөн гэнэ. Тэдний гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад Х.Мэргэнийг өмгөөллийн нууц задруулсан гэж үзсэн нь буруу гэж дүгнэн, хариуцлагаас чөлөөлжээ.

“Веритас Партнерс” нөхөрлөлийн өмгөөлөгч Х.Мэргэнийг өмгөөллийн нууц задруулсан гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 15.29-2 дахь хэсэгт зааснаар 500 мянган төгрөгөөр торгожээ. Эрх бүхий албан тушаалтны гаргасан уг шийдвэрийг Х.Мэргэн үл зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх ийнхүү торгосныг хүчингүй болгохдоо өмгөөллийн нууц задалсан зөрчил гаргасан нь үнэн байна гэж дүгнэсэн аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.