| | USD/MNT 0₮

Хавдрын эмч нар хамгаалалт сайн байсан учир өвчтнүүдээс нь урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна

Хавдар судлалын үндэсний төвд халдварын голомт үүслээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Тэрбээр "Халдвар илэрсэн гурван эмч, ажилтны ойрын болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлэх, гүнзгийрүүлсэн тандалт судалгаа хийгдэж байна. Эхний шинжилгээнүүд 80-90 хувьтай хийхэд одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.

Манай хавдрын эмч нар хамгаалалт сайн, маскаа байнга зүүдэг байсан. Тийм  учраас өвчнүүдтэйгээ харьцахдаа хамгаалалт сайн байсан гэж хэлж болно. Өвчтнүүдээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар халдвар илрээгүй"  гэлээ.

ЭМЯ-наас  Хавдар судлалын үндэсний төвд үүссэн голомтыг өндөр идэвхтэй байна гэж үзэж буй. 

Хавдрын эмч нар хамгаалалт сайн байсан учир өвчтнүүдээс нь урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.