| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Нийтийн тээврээр явахгүй байх, гэртээ ч масктай байхыг зөвлөе

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 1120 болжээ. Үүнээс хамгийн их халдвар бүртгэгдэж байгаа Баянзүрх дүүргийн голомтоос өчигдрийн байдлаар 38 хүнд халдвар илэрч, яг тэр дүүргээс 180 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Харин эдгэрсэн хүний тоо 711 хүн эдгэрч 400 гаруй хүн эмчлүүлж байгаа аж. 

Харин орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдэхгүй байгаа бөгөөд нийслэлд бүртгэгдэж байгаа халдварын голомтоо хумиж авахаар эмч, эмнэлгийн ажилтнууд цаг наргүй амралт чөлөөгүй ажиллаж байна.

ЭМЯ-ын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Баянзүрх дүүргийн голомтыг хянах ажиллагааг үргэлжилж зарим хүмүүсийн гурав дахь шинжилгээ хийгдэж байна. Гурван янзын тандалт судалгааг хийж байна. Эмнэлэгт суурилсан тандалт болон халдварын ойрын тохиолдлуудыг шинжилж байна. 

Ойрын өдрүүдэд БЗД 42 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан. 

Ер нь халдварын тархалт өндөр байгаа учир хүн бүр маскийг маш сайн зүүх ёстой. Гэртээ ч маск зүүж, зай барих хэрэгтэй байна шүү. Мөн түүнчлэн гадуур явахгүй байх. Олноороо цугларч баяр ёслол тэмдэглэхгүй байх. Өнөө жил  шинэ жилийг өнжвөл зохилтой. Нийтийн тээврээр явахгүй байх, хэрвээ явах шаардлага гарвал хүн хоорондын зайгаа барьж явах. Маск маш сайн хамгаалалт болно.

Дэлхий дахинд ч халдварын тархалт хүчтэй байна. Манай улсын хөрш зэргэлдээ орнуудад халдварын тохиолдол 74 хувиар нэмэгдээд байна" гэлээ. 

Ер нь халдварын тархалт өндөр байгаа учир хүн бүр маскийг маш сайн зүүх ёстой. Гэртээ ч маск зүүж, зай барих хэрэгтэй байна шүү. Мөн түүнчлэн гадуур явахгүй байх. Олноороо цугларч баяр ёслол тэмдэглэхгүй байх. Өнөө жил өнжвөл зохилтой. Нийтийн тээврээр явахгүй байх, хэрвээ явах шаардлага гарвал хүн хоорондын зайгаа барьж явах. Маск маш сайн хамгаалалт болно
Нийгэм

Сэтгэгдэл (104)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.