| | USD/MNT 0₮

ЭМЯ: БЗД-ийн голомтыг хумих ажил үргэлжилж байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14,646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 38 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Франкфуртын тусгай үүрийн нислэгээр ирсэн нэг иргэнээс илэрлээ. Харин өчигдрөөс эхэлж үүссэн ХСҮТ-ийн голомтоос нэмж халдвар илэрсэнгүй.

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 330 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 43
  • СХД - 31
  • БЗД - 181
  • СБД - 28
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 18 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1121 байгаагаас дотоодынх нь 656 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 3, хүнд 7, хүндэвтэр 54, хөнгөн 336 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот - 330
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14,646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 38 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Франкфуртын тусгай үүрийн нислэгээр ирсэн нэг иргэнээс илэрлээ. Харин өчигдрөөс эхэлж үүссэн ХСҮТ-ийн голомтоос нэмж халдвар илэрсэнгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.