| | USD/MNT 0₮

Архангай аймгийн халдвартай иргэд эдгэрч хоёр нь гэртээ харьжээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдварын авсан гурван тохиолдол батлагдаж, Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эдгэрч, хоёр нь гэртээ харьжээ.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Батцэнгэл сумаас батлагдсан гурван тохиолдол бүрэн эдгэрч,  хоёр нь гэрийн тусгаарлалтанд орсон. Аймаг эдгэрсэн хоёр хүнээ өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-ны өдөр очиж авсан. Харин нэг тохиолдол нь эдгэрээд дараагийн шатны сувилалд шилжсэн” гэв.

Тус аймгийн хувьд халдварын голомт болоод байсан ч ийнхүү голомтоо хумиж чадаж, өнөөдрийн байдлаар нэмж бүртгэгдсэн тохиолдол байхгүй байгаа юм. 

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдварын авсан гурван тохиолдол батлагдаж, Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эдгэрч, хоёр нь гэртээ харьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.