| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: БЗД-ийн голомтоос 38 хүнд, тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 14646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүнд халдвар илэрлээ. Үүнээс 38 нь БЗД-ийн голомтоос бүртгэгдлээ. Нэг хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ. 

Тусгаарлан ажиглах байранд болон зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнд илэрсэн байна. Эмнэлгийн ажилтан 3, 30 хүн гэр бүлийн хавьтал, өвчтөн 5 байна.

Нийтдээ энэ дүүрэгт батлагдсан тохиолдол 185 болсон байна. Харин орон нутагт халдвар нэмэгдсэнгүй. Нийслэлд өмнөх голомтуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Хавдар судлалын төв голомт болсон. Халдвар нэмэгдээгүй. Хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна" гэлээ. 

Өчигдөр нийт 14646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүнд халдвар илэрлээ. Үүнээс 38 нь БЗД-ийн голомтоос бүртгэгдлээ. Нэг хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.