| | USD/MNT 0₮

Албан үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг хотын Хөдөлмөрийн аваргаар шагнажээ

Өчигдөр цахим сүлжээнд өргөмжлөл зүүж шагнал авсан цагдаагийн хажууд Хотын дарга Д.Сумъяабазар зогсч байгаа зураг цахим сүлжээнд "од" болов. Тодруулбал, өвлийн тэсгим хүйтэнд гадаа албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа н.Баярхүүд хотын дарга өөрийн биеэр очиж шагналыг нь гардуулж өгсөн юм байна. Тодруулбал, тэрхүү замын цагдаа 2020 оны хотын Хөдөлмөрийн аварга болж ийнхүү шагналаа хотын даргаас гардан авчээ.

Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа н.Баярхүү цагдаагийн хувьд өнгөрч буй 2020 ондоо эрхэлсэн ажилдаа үүрэгтэй сайн ажилласан хэмээн ийнхүү шагнасан аж.

 

Албан үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг хотын Хөдөлмөрийн аваргаар шагнажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.