| | USD/MNT 0₮

Я.Буянжаргал:Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирусийн дагалдах оноштой иргэн нас барлаа

Халдварын голомт болоод байгаа Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүнд өвчтэй нэг хүн нас барсан талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ. 

Тодруулбал, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Цэргийн төв эмнэлэгт маш хүнд хоёр хүн байгаа. Нэг нь 51 настай эрэгтэй. Тухайн иргэний ковидын халдвар эмчлэгдэж эдгэрсэн. ПСР шинжилгээний хариу хоёр удаа сөрөг гарсан. Үндсэн онош болох зүрхний шигдээс, тархины цочмог хавдар нэлээд хүндэрч байгаа. Мөн 53 настай зүрхний хэм алдагдалтай, чихрийн шижинтэй маш хүнд нэг эмэгтэй бий. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай 194 хүн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээнд үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд байсан нэг иргэн өчигдөр нас барсан. Цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан.

Тухайн иргэн үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан. Уг иргэн коронавирусийн дагалдах оноштой байсан. Шилжүүлэх боломжгүй маш хүнд хүн байсан учраас нэгдсэн эмнэлэгт бүх эмчилгээг хийж байлаа" гэлээ. 

Тус эмнэлгийн эрчимт эмчилгээнд үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд байсан нэг иргэн өчигдөр нас барсан. Цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.