| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Баянзүрх дүүргийн голомтоос 4, Хавдар судлалын эмнэлгээс 3 хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр Хавдар судлалын үндэсний төвөөс халдвар илэрсэн талаар мэдээлсэн бол үүнийг баталгаажуулав.

Тодруулбал, тус эмнэлгээс 3 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингээд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын хэмжээнд нийтдээ 14227 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс 7 хүнээс вирус илэрлээ.

Үүнээс 4 нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос илэрсэн. Хоёр нь өвчтөн, нэг сахиур, нэг гэр бүлийн хүн байна. Ингэснээр 146 хүн Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтод халдварт өртлөө. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг шинжилгээнд хамруулаад явж байна.

Нөгөө гурван тохиолдол нь Хавдар судлалын үндэсний төвөөс бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар хоёр эмч, ажилтан халдвартай хүнтэй ажиллаж байсан байж магадгүй байна. Энэ хоёр хүний ойрын хавьтал болох 1 хүнээс илэрсэн. Одоогоор ойрын хавьтлын 400 орчим хүнээс шинжилгээ авсан халдвар бүртгэгдээгүй байгаа.

Ингэснээр Улаанбаатар хотод дотоодын халдвар 292 боллоо. Харин улсын хэмжээнд дотоодын халдвар 618 болоод байна. Сүүлийн 24 цагт 127 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 711 болж байна. Нийт өвчтөний 65 хувь нь эдгэрээд байгаа юм. Одоо эмнэлэгт 362 хүн эмчлүүлж байна" гэлээ. 

020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын хэмжээнд нийтдээ 14227 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс 7 хүнээс вирус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.