| | USD/MNT 0₮
Цар тахлын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн энгийн арга бол “гэртээ байх” гэж мэргэжилтнүүд зөвлөж буй. Иймд “Covid-19 халдварын үед дэлхий нийтээрээ хөл хорио тогтоогоод байна. Хилээ хааж, иргэдийнхээ хөл хөдөлгөөнийг хязгаарласан хатуу дэглэмийг манай улс ч бас мөрдөж буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 14 хоногийн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Тэгвэл хөл хорионы үед гэрээсээ үзэх боломжтой “Үнэн ба нууц” виртуал гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж байна.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг Дүрслэх Дизайн урлагийн сургуулийн "Фото лаб"-ийн магистр болон бакалаврын зэргээр суралцаж байгаа 17 оюутан, уран бүтээлчид бүтээсэн байна. Эдгээр залуусын дунд уул уурхайн инженер, газрын тосны инженер, аялал жуулчлал, сэтгүүлч, зураглаач, санхүү эдийн засагч гэх мэт тал бүрийн мэргэжилтэй хүмүүс гэрэл зургаар дамжуулан дуу хоолойгоо нэгтгэжээ.
Та ЭНЭХҮҮ линкээр дамжин нэвтрэх боломжтой.