| | USD/MNT 0₮

ААН-үүд архи худалдаалахыг шаардаж, хотын даргад ХҮСЭЛТ хүргэлээ

Өнөөдөр 2000 гаруй ААН, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл архи, согтууруулах худалдааг худалдахыг зөвшөөрөхийг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардаж, хүсэлт хүргүүллээ.

Хувиараа бизнес эрхлэгч А.Гантулга "Бид хэдийн зүгээс хөл хориотой онцгой нөхцөлд ахуйн дэглэмийг сайтар сахиад ажиллаж чадна. 

Бид хэдэд ажлын байр алга. Олон газар үүд хаалгаа барьсан эдийн засаг дампуурсан. Тиймээс бид ЖДҮ эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс 2000 гаруй хүн энэ хүсэлт дээр гарын үсгээ зурсан. Бидний зорилго согтууруулах ундаа буюу архийг зарж борлуулахыг зөвшөөрөхыг хүсч байгаа юм. Архи бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийг бүрдүүлдэг. Гэвч хорьсноос хойш орлого багасч ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байдалд хүрээд байна. Хэдэн мянган ажилчдын байр эрсдэлд ороод байна. 

Архийг хориглосноор нийгэмд маш их сөрөг нөлөө гарч байна. Архи шаглаж зарж байгаад цагдаад баригдаж 30 хоног баривчлах ялаар шийтгүүлээд явж байгаа нь харамсалтай. 

Тиймээс хотын даргаас ганц хүсч байгаа зүйл бол цагийн хязгаарлалтын хүрээнд архи согтууруулах ундааг зарж борлуулахыг зөвшөөрөөч. Гаргасан шийдвэрээ эргэж хараасай гэж бодож байна. Бид цар тахалтай байгаа энэ цаг үед хариуцлагатай ажиллаж байна. Хувийн болон бусдынхаа аюулгүй байдлыг хангаж хариуцлагатай ажиллана. Хамгийн гол нь ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж архи согтууруулах ундааг нь зарж борлуулахыг зөвшөөр. 

Миний хувьд дэлгүүр ажиллуулдаг бөгөөд бараг онгойхоосоо онгойхгүйтэй байна. Манай тогтвортой ирээдүй төрийн бус байгууллагад идэвхтэй 3000 гаруй гишүүн, дэмжигч бий. Тэдний дуу хоолой болж энд ирлээ" гэлээ. 

Архийг хориглосноор нийгэмд маш их сөрөг нөлөө гарч байна. Архи шаглаж зарж байгаад цагдаад баригдаж 30 хоног баривчлах ялаар шийтгүүлээд явж байгаа нь харамсалтай.
Нийгэм

Сэтгэгдэл (33)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.