| | USD/MNT 0₮

П.Эрхэмбулган: ЭМЯ-наас халагдсан нэг ч ажилтан БАЙХГҮЙ

Коронавирусийн цар тахалтай энэ үед ЭМЯ-ны ажилтан, албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой ташаа мэдээлэлд ТЗУГ-ын Дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө. Тэрбээр "2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр яамны бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт хийх Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байхад дотоодод коронавирусийн халдварын тохиолдлууд батлагдаж эхэлсэн. Иймд төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс хуучин бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж байсан. Тэгээд Засгийн газрын тогтоолыг нэгэнт хэрэгжүүлэх ёстой учир арванхоёрдугаар сарын 22-ны өдөр бүтцэд өөрчлөлт хийж, албан хаагчдыг чөлөөлж, шинэ албан хаагчдыг томилж эхэлсэн. Энэ үеэр халах тушаал авсан нэг ч албан хаагч байхгүй. 

Харин Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан агентлаг байгуулагдаж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхэлнэ. Иймд зарим албан хаагчид шинэ агентлаг руу шилжиж ажилласнаар төрийн албан хаагч төрийн захиргааны байгууллага руу шилжиж байна гэсэн үг юм. Мөн эМДЕГ-ын чиг үүргийг өргөтгөж байгаа тул энэ байгууллага руу шилжиж ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, чухал даалгавар авч шилжиж ажиллаж байгаа хэрэг юм" гэв.

Коронавирусийн цар тахалтай энэ үед ЭМЯ-ны ажилтан, албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой ташаа мэдээлэлд ТЗУГ-ын Дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө. Тэрбээр "2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр яамны бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт хийх Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байхад дотоодод коронавирусийн халдварын тохиолдлууд батлагдаж эхэлсэн. Иймд төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс хуучин бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.