| | USD/MNT 0₮

Дэлгүүрүүд нэг хүнд 10-аас илүү өндөг зарахгүй байна

Манай улс өндөгний нөөцгүй болж, гаднаас импортоор орж ирэх өндөг дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Өчигдрөөс эхэлж дотоодын өндөг зарагдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа ч хүрэлцэхгүй байна.

Тиймээс томоохон зах худалдааны төвүүд болон дэлгүүрүүд нэг хүнд 10-аас илүү өндөг зарахгүй байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлснээр "Манай дотоодын үйлдвэрлэгчид өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлдэг. Тэд үнээ өсгөлгүй худалдаалж байгаа ч дотоодын өндөгний нийт хэрэглээг дийлэхгүй байгаа аж. Иймд ОХУ-аас өндөг импортолж байна. Өнөөдөр дөрвөн галт тэргээр өндөг авчирсан. Өмнө нь тус улсаас авто машинаар өндөг авдаг байсан. Иймд тээврийг галт тэрэг рүү шилжүүлсэн" гэв. 

ШӨХТГ-аас өгсөн мэдээллээр бол ОХУ-аас импортоор орж ирж байгаа өндөг нь Монгол улсад 400 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа учраас зах, худалдааны төвүүдээр 450 орчим төгрөгөөр зарагдаж байна.

Тухайн газраас анхнаасаа импортын өндөг дээр хяналт тавихгүй гэдгийг мэдэгдэж байсан. Дотоодын буюу Монголын Түмэн шувуут, Баян компаниудын хувьд 2021 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл задгай өндөгийг 340 төгрөгөөр нийлүүлж байгаа тул зах худалдааны төвүүд өөрсдийн зохих ашиг, НӨАТ нэмээд 360-400 төгрөг хүртэл худалдаалах бөгөөд энэ үнэ хэвээрээ байх ажээ. 

Дотоодын буюу Монголын Түмэн шувуут, Баян компаниудын хувьд 2021 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл задгай өндөгийг 340 төгрөгөөр нийлүүлж байгаа тул зах худалдааны төвүүд өөрсдийн зохих ашиг, НӨАТ нэмээд 360-400 төгрөг хүртэл худалдаалах бөгөөд энэ үнэ хэвээрээ байх ажээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.