| | USD/MNT 0₮

ХСҮТ-өөс хоёр хүнээс халдвар илэрч батлагдсан нь ҮНЭН

Эмнэлгүүд эрсдэлтэй бүс болоод байгааг ЭМЯ-ынхан өдөр бүр мэдээлж, аль болох эмнэлэг явахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. ХӨСҮТ болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэг халдварын голомт болоод байсан бол дахин нэг улсын том эмнэлэг халдварын голомт болжээ.

Тодруулбал, улсдаа ганц байдаг Хавдар судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн нэг эмч болон сувилагчаас халдвар илэрч, батлагдсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өгөхдөө "ХСҮТ-өөс сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор ажилтнуудыг нь шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд батлагдсаны дараа олон нийтэд мэдээлэл өгнө" хэмээн халдварыг нуусан утгатай мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Халдвар илэрсэн нь үнэн. Одоогоор тус эмнэлэг хаалгаа барьж тандалт судалгаа болон ойрын хавьтлуудыг илрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна" гэв.

Тус эмнэлэг том эмнэлэг бөгөөд эмч нар болон ажилтнууд нь тоохгүй байгаа гэнэ. Дүүргийн эмнэлгээс шал өөр. Халдвар хамгаалал бэлтгэл гээд сайн байсан тул асуудалгүй, айх зүйлгүй гэсэн мэдээллийг мөн өгөөд байгаа ажээ. 

Тус эмнэлэг том эмнэлэг бөгөөд эмч нар болон ажилтнууд нь тоохгүй байгаа гэнэ. Дүүргийн эмнэлгээс шал өөр. Халдвар хамгаалал бэлтгэл гээд сайн байсан тул асуудалгүй, айх зүйлгүй гэсэн мэдээллийг мөн өгөөд байгаа ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.