| | USD/MNT 0₮

Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, эрдэнэт хүний амь насыг аварчээ

Чингэлтэй дүүрэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан алба хаагчид эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын брожур мөргөжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай байсан тул алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Энэ үед хэлтсийн дарга х/а Д.Ганболд, жолооч а/ч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж, ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж албаны автомашинаар урд талд гуферлэж иргэний өөрийн хяналтанд байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэгрүү тухайн иргэнийг хүргэж өгч, ар гэртэй нь утсаар холбогдож тусалсан байна.

Эмч рүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч тухайн иргэн хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй ярьж чадахгүй байсан байна. Өмнө нь бүтэн харвалт өгсөн байсан хүн эмчийн хяналтанд байжээ. Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлагч Г.Баярхүү болон ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр нар ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан байна.

Чингэлтэй дүүрэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан алба хаагчид эрдэнэт хүний амь насыг аварчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.