| | USD/MNT 0₮

ЭМЯ: БЗД-ийн шинэ голомтоос нэмж ЗУРГААН тохиолдол илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 8863 хүнд шинжилгээ хийснээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын зургаан хүнд коронавирусийн халдвар илэрчээ.

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 285 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 40
  • СХД - 30
  • БЗД - 148
  • СБД - 26
  • ХУД - 25
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 14 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1075 байгаагаас дотоодынх нь 611 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 57, хөнгөн 416 хүн байна. Аймгуудын хувьд:

Архангай аймагт - 3

Сэлэнгэ аймагт - 217

Орхон аймагт -  25

Говьсүмбэр аймагт - 4

Дорноговь 32

Дархан-Уул  - 45

Улаанбаатар хот - 285

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 4282 хүнд шинжилгээ хийснээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын зургаан хүнд коронавирусийн халдвар илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1075 боллоо" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.