| | USD/MNT 0₮

Хүргэлтийн үйлчилгээг хориглож, онлайн худалдааг дэмжинэ гэдгийг ойлгохгүй байна, Шадар сайдаа

Баянзүрх дүүрэгт голомтлож байгаа цар тахлаас болж нийслэлд дахин 14 хоногоор хатуу хөл хорио тогтоосон байгаа. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 15 байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Харин бусад байгууллагууд онлайнаар ажлаа явуулж байгаа юм. 

Баяр ёслол дөхөж байгаа энэ үед гэртээ хоригдсон иргэд хүргэлтийн үйлчилгээгээр бараа бүтээгдэхүүн захиалж авахыг хориглосон юм. Учир нь хүргэлтийн үйлчилгээг эрсдэлтэй гэж үзсэн хэрнээ онлайн худалдааг зөвшөөрнө гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн билээ. 

Үүнийг олон нийт ойлгохгүй байгаа юм. Хүргэлтийн үйлчилгээг нь тас хорьчихсон хэрнээ онлайн худалдааг зөвшөөрнө гэх. Онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалбал хүргэлтээр ирэх нь ойлгомжтой биз дээ. Энэ нь онлайнаар төлбөрөө төлчихөөд онлайнаар барааныхаа зургийг хараад сууж бай гэсэнтэй утга агаар нэг бусуу. Үүнд мэргэжлийн хүмүүс нь тайлбар өгөхийг олон нийт хүсч шаардаж байна. 

Я.Содбаатар:Хүргэлтийн үйлчилгээг хориглож онлайн худалдааг дэмжинэ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.