| | USD/MNT 0₮

Өнөөдөр нийслэлд -14 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай газруудаар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.