| | USD/MNT 0₮

Эх орондоо ирэхээр БНСУ-д өлсгөлөн зарласан байгаа 12 хүний хоёр нь жирэмсэн эмэгтэй байна

Монгол Улсад коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, дотооддоо халдвар их бүртгэгдэж байгаатай холбогдуулан тусгай үүргийн нислэгийг түр цуцалсан байгаа.

Уг нь маргааш БНСУ-руу тусгай үүргийн нислэг үйлдэх байсан ч тусгаарлах байрны хүрэлцээ байхгүйгээс болж нислэгийг хойшлуулсан байгаа юм. Тэгвэл тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд хүнд нөхцөл байдалд орж эхэлжээ. 

Тодруулбал, Солонгос улсаас 4000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа юм байна. Мөн тус улс дахь Монголчуудыг түр байлгаж байгаа байранд 12 иргэн өлсгөлөн зарласан гэх мэдээлэл байна. Тэдний дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй байна. Энэ асуудлаар ХЭҮК-иос УОК-д хаягласан шаардлага гаргасан байгаа юм. 

 

Эх орондоо ирэхээр БНСУ-д өлсгөлөн зарласан байгаа 12 хүний хоёр нь жирэмсэн эмэгтэй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.