| | USD/MNT 0₮

ШӨХТГ:Махны үнэ 300-1500 төгрөгөөр нэмэгдсэн

Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед хүнс, барааны үнэ нэмэгддэг билээ. Энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон эсэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьжээ. Тус газрын мэдээлснээр махны үнэ өмнөх өдрийнхөөс 300-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, үхрийн цул махны үнэ 1500 төгрөгөөр өсч кг нь 12000-13000 төгрөг, ямааны мах кг нь 7800, хонины мах 8500  төгрөгийн үнэтэй байна. Мөн махны нийлүүлэлт 12 тонноор буурч, 81 тонн нийлүүлэгджээ.

Харин гурил 900-2600, цагаан будаа 2600-3000, монгол сонгино 2500-3000, ургамлын тос 4800 төгрөг, төмс кг нь 1000, лууван кг нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа нь харьцангуй тогтвортой байна  гэх дүгнэлтийг гаргажээ. Түүнчлэн өндөг 400-450 төгрөгийн үнэтэй байгаа ба сүүлийн өдрүүдэд хамгийн эрэлттэй байсан. 

 

Тодруулбал, үхрийн цул махны үнэ 1500 төгрөгөөр өсч кг нь 12000-13000 төгрөг, ямааны мах кг нь 7800, хонины мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Мөн махны нийлүүлэлт 12 тонноор буурч, 81 тонн нийлүүлэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.