| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ковидын хуулийг дөрөвдүгээр сарын сүүлчээр баталсан. Хэрэгжээд найман сар болж байна. Энэ хуулинд төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал хоорондын төвсийн зохицуулалт хийх эрхийг Сангийн яаманд өгсөн. УИХ төсөв батлах, төсөвт өөрчлөлт хийх эрхийг эдэлдэг. Энэ эрхээ эдлэхийн тулд төсвийн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд зохицуулалт хийж байгаа Сангийн яамны үйл ажиллагаанд УИХ хяналт тавих зорилгоор Түр хороог байгуулсан.
Өөрөөр хэлбэл, УИХ төсөв батлах өөрчлөлт оруулах эрхээ эдлэх үүргэээ хэрэгжүүлж хяналт тавих юм. Өнгөрсөн найман сарын хугацаанд нийтдээ хэчнээн төгрөгийг шилжүүлж хэрэглэсэн бэ.
Шилжүүлэг хийх болгондоо Түр хороонд мэдэгдэх ёстой. Тэгээд хяналт тавих үүргээ хэрэгжүүлнэ. Зохицуулалт болгоныг уг хороонд мэдэгдсэн. Хоёрдугаарт Байнгын хорооноос асуухад хэчнээн төгрөгийн захиран зарцуулалт зохицуулалт хийсэн бэ" гэж асуулаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бид нар зохицуулалтыг хийсэн. Төсвийн хуваарь дотор өөрчлөлт хийснээс төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд өөрчлөл хийгээгүй. Хамгийн гол зохицуулалт хүүхдийн мөнгөн дээр явагдсан" гэж хариуллаа.
Т.Аюурсайхан:Төсвийн захирагч нар хэдэн төгрөгийн зохицуулалт зарцуулалт хийсэн вэ