| | USD/MNT 0₮

Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн этгээдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад ЭЕРЭГ гарчээ

ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хоригдож байгаа ялтан болон сэжигтнүүдээс коронаварусийн шинжилгээ авах шаардлагатай байгаа талаар Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэллээ. Учир нь хорих ангиудад эрсдэл өндөр байна гэв.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн 1-р хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарчээ.

Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Дашрамд дуулгахад, хорих ангиудад өнөөдрийн байдлаар 6000 гаруй ялтан ял эдэлж, цагдан хоригдож байна.

ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.