| | USD/MNT 0₮

Архангайгаас ирээд постон дээр амиа алдсан эмэгтэйн асуудалд хариуцлага тооцно гэв

Энэ сарын 08-нд Архангай аймгаас ирээд нийслэлийн 22-ын товчоогоор орж ирж чадаагүй улмаас 56 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Учир нь халдварын голомттой аймгуудаас хөл хорио тавигдаж, хөдөлгөөн нээгдсэн энэ үед ажлаар яваад буцаж ирсэн ч холбогдох албаныхан PCR шинжилгээний хариу нэхэж удааснаас болж тухайн эмэгтэй биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм.

Тэгвэл энэ харамсалтай хэрэгт хариуцлага алдсан алба хаагчид болон холбогдох удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.

Тэрбээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох саналуудыг авч хуульд тусгасан. Архангайн иргэн амиа алдсан асуудалд хариуцлага тооцно.

Эрүүл мэндийн шалтгаантай хүнийг нэвтрүүлэх зохицуулалттай байсан. Саяхан товчоодоор ажиллаад ирсэн. Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Идэр есийн хүйтэнд халууны төхөөрөмж нь царцах зэрэг асуудал ч гарч байна" гэлээ.

 

 

Архангайгаас ирээд постон дээр амиа алдсан эмэгтэйн асуудалд хариуцлага тооцно гэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.