| | USD/MNT 0₮

М.Энх-Амар:Хөл хорионы үед хөршийн холбоогоо сайжруулж хүүхэд хүчирхийлэлд өртөж байвал 108-д яаралтай мэдэгдээрэй

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод энэ сарын 23-наас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буцаж шилжих шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн болон хувийн хэвшлийн нийт аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхдэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, эцэг эхийн зөвлөлүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг УРИАЛЖ байна.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор иргэд хөршийн холбоогоо сайжруулах, хүүхэд ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй байвал Хүүхдийн тусламжийн утас-108 дугаарт яаралтай мэдэгдэхийг уриалж байна.

М.Энх-Амар:Хөл хорионы үед хөршийн холбоогоо сайжруулж хүүхэд хүчирхийлэлд өртөж байвал 108-д яаралтай мэдэгдээрэй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.