| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:БЗД-ийн эмнэлгийн голомтоос тав, тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Манайд коронавирусийн нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 11800 хүнд шинжилгээ хийснээс зургаан хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос таван хүнд халдвар илэрсэн бол тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн нэг иргэнээс халдвар илэрлээ.

Хэвтэн эмчлүүлж байсан 2 өвчтөн, сахиур 2, гэр бүлийн нэг хүн бөгөөд тэдэнд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1069 байна. Үүнээс 500 гаруй нь эдгэрсэн байна. Харин одоо гурван хүний биеийн байдал маш хүнд байна" гэлээ. 

А.Амбасэлмаа:БЗД-ийн эмнэлгийн голомтоос тав, тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнд халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.