| | USD/MNT 0₮

Тусгаарлалтад зөрчил гаргасан иргэдийн мэдээлэл, нэрсийг ЗАРЛАНА

Гадаадаас ирсэн иргэд тусгаарлалтад байх хугацаандаа зөрчил гаргаж хэл ам их таталдаг. Тэгвэл ажиглах байранд зөрчил гаргаж, иргэний үүргээ биелүүлээгүй иргэдийн нэр ус мэдээллийг өнөөдөр олон нийтэд зарлахаар болсон байна. 

Тодруулбал, Шадар сайдын энэ оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 155 дугаар тушаалын дагуу “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг өнөөдөр ЭМЯ-ны цаг үеийн ээлжит мэдээллээр зарлахаар шийдвэрлэжээ. 

 

Тусгаарлалтад зөрчил гаргасан иргэдийн нэрсийг ЗАРЛАНА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.