| | USD/MNT 0₮

Энэтхэгийн ЭСЯ-ны төсвөөр баригдаж байгаа Мөсөн хотхоноо буулган нураажээ

Улаанбаатар хотын төв талбайд мөсөн хотхон барьж байгаа талаар өчигдрөөс эхэлж олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл явсан билээ.

Тодруулбал энэ хөл хориотой үед шинэ жилийг угтаж төв талбайд мөсөн хотхон бариуллаа гэхэд түүнийг очиж үзэх хүн байхгүй юм. Учир нь хорионд орчихсон хүмүүс. Мөн олныг бөөгнөрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан хэрнээ хэнд юун зориулж мөсөн хотхон барьж, зардал мөнгө гаргах гээд байгаа юм бол хэмээн олон нийт шүүмжилсэн юм.

Тэгвэл шүүмжлэлийн бай болоод байгаа мөсөн хотхоныг өнөөдөр буулгаж нурааж байна. 

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Монгол Улс болон Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулж тус улсын Элчин сайдын яамнаас түүх соёлоо харуулсан мөсөн байгууламж байгуулах хүсэлтийг хотын захиргаанд тавьсан байсан. Гэхдээ энэ нь Монгол Улсад дотоодын халдвар гарахаас өмнө яригдсан асуудал.

Хүсэлтийг нь хотын захиргаа хүлээж авсан бөгөөд Төв талбайд Таж Махалыг харуулсан жижиг байгууламж барих юм. Тоглох мөсөн гулгуурын талбай гэх мэт зүйлс байхгүй. Санхүүжилтийг тус улсын тал хариуцна, Нийслэлийн төсвөөс гараагүй" гэж мэдэгдсэн.

Тэгвэл дээрх мөсөн байгууламжийг  өнөөдөр нурааж буй бичлэг дахин цахим сүлжээнд тараасан байна. Яг энэ цаг үед бол мөсөн хотхон хэрэггүй юм. Нийгмийн сэтгэлзүйг мэдрэхгүй байдал, эргэж буцсан шийдвэрүүд, оновчгүй шийдвэрүүд гээд улсаа их бага хэмжээгээр хорлосон шийдвэрүүд гарч, ард түмэн дөжирсөөр байна. 

Төв талбайд баригдаж буй шүүмжлэлийн бай болоод байсан Мөсөн хотхоноо өнөөдөр буулгаж, нураасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.