| | USD/MNT 0₮

НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ШИНЭЧЛЭХЭД 500 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ

Өвлийн улирал гэлтгүй нийтийн тээврийн хүрэлцээ муутайгаас болж хэдэн цагаар ч хамаагүй автобус хүлээж зогсох иргэд ихэд бухимдалтай байна. Замын түгжрэл байгаа ч зарим чиглэлд нийтийн тээврийг үйлчилгээнд гаргахгүй зогсоосон байна гэх мэдээлэл ч байгаа юм. Тухайлбал, Баруунсалаа МУБИС чиглэлд явдаг 17 ширхэг автобусны 9-ийг нь үйлчилгээнд гаргахгүй зогсоосон байгаа гэж жолооч нар ярьж байна. Учир нь элэгдэл хоргодолд орсон, утаа их хаядаг, хүйтэн байдаг болохоор нийтэд үйлчлүүлэхгүй зогсоосон гэх. Энэ мэтээр нийтийн тээврийн хүрэлцээ дутагдалтай, хүндрэлтэй байна.

Хотын дарга С.Амарсайхан нийтийн тээврийг шинэчлэхэд 500 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч хотын ирэх оны төсөвт энэ мөнгөний дөнгөж 30 хувийг нь хангаж байгаа юм. Тиймээс бид байгаа бололцоо хүрэлцээндээ тулгуурлан нийтийн тээврийг тодорхой хувиар шинэчлэх болно гэж ярьсан байна. 

Нийтийн тээврийн хүрэлцээ хүртээмжийг сайжруулж, хуучин автобуснуудыг халж, шинээр сэлбэхийн тулд 500 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа гэдгийг хотын дарга онцлов.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.