| | USD/MNT 0₮

ТЦА: Замын цагдаагийн алба хаагчид коронавирусийн халдвар АВААГҮЙ

Олон нийтийн цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын цагдаагийн алба хаагч коронавирусийн халдвар авсан талаар мэдээлсэн. Тэгвэл үүнийг ташаа мэдээлэл болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо хэлэхдээ "Баянзүрх дүүрэгт халдвар голомтлон гарч буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Үүнд тус дүүрэгт алба хааж буй цагдаагийн алба хаагчид ч мөн орж байгаа. Тэрнээс биш Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас коронавирус илрээгүй" гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.