| | USD/MNT 0₮
Монголбанк болон банкны эх үүсвэрээр 2020 оны аравдугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр авч, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна.
Энэ оны арваннэг, арванхоёрдугаар сард Монголбанкнаас 60 тэрбум, банкуудын өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төлөвлөсөн бөгөөд зээл олголт үргэлжилж байна.
Covid-19 дотоодод тархсаны улмаас бүх нийтийн хөл хориог тогтоосон нь банкуудын салбар, нэгж болон бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааны хязгаарлалтаас болж, шинээр зээл олгох үйл явц удаашралтай байна.
Банкуудаас ирүүлсэн мэдээллээр 2020 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн хооронд нийт 24.7 тэрбум төгрөгийн зээлийг 394 өрхөд олгожээ.
Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлсэн өдрөөс хойш 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн байдлаар нийт 47,621 хүсэлтийг хүлээн авч, 44,443 хүсэлтийг буюу 93 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулжээ.
Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна.
Монголбанк болон банкны эх үүсвэрээр 2020 оны аравдугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр авч, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна.