| | USD/MNT 0₮
Монгол Улс хэмээх том айлын цахилгаан эрчим хүчний том ачааг нуруун дээрээ үүрч яваа нь Улаанбаатар цахилгаан түгээх компани.
Тодруулбал, Нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 390 шахам мянган хэрэглэгч буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг, 88 жилийн түүхтэй том байгууллага.
Тус газрын дарга ЖДҮ-чин Д.Баярсайханыг өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь дэд дарга Равдандоржийн Дагданг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа юм. Одоогоор тус байгууллага түр орлон гүйцэтгэгчтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг юм.
Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Равдандоржийн ДАГДАН нь
Цахилгааны инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер гэх цол гуншинтай. УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс ажиллаж байгаа юм.
Тэгвэл энэ хөл хорионы онцгой цаг үед Засгийн газрын шийдвэрээр албан байгууллага болон айл өрхүүдийн тог, цахилгаан, усны төлбөрийг чөлөөлж, төр төлбөрийг нь төлж хариуцахаар болсон билээ.
Энэ үед дулаан болон цахилгаан эрчим хүчнийхэн ачаалал ихтэй ажиллаж байна. Гэвч энэ их ажлын хажуугаар Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-д албан тушаалын халаа сэлгээ хийгдсэн хэвээрээ байгаа аж. Тодруулбал, түр орлон гүйцэтгэгч хийж байгаа Р.Дагданг тус байгууллагын даргаар томилох тохироог улстөрийн хүрээнийхэн хийсэн гэх мэдээлэл байна.
Учир нь Р.Дагдан Баянхонгор аймгийнх бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэ-Очирын ойрын хүн гэсэн мэдээлэл бий. Тиймдээ ч Р.Дагдан “Би Баянхонгорын хүн. Намайг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч дэмжиж байгаа” хэмээн ярьдаг аж. Тэрбээр энэ хүн өмнө нь Баянхонгор аймагт Цахилгаан түгээхийн захирлын ажлыг хэл амтай гүйцэтгэж байсан нэгэн гэнэ. Улстөрийн хүрээний нөлөө бүхий удирдлагууд төрийн өмчит компанийн даргыг сонгохоо шийдэх нь.
Үүрэг гүйцэтгэж байгаа Р.Дагдан дээрх компанийн гүйцэтгэх захирлын ажлыг аваад хуучин дарга ЖДҮ-чин Д.Баярсайханы авчирсан хүмүүсийг тордох битгий хэл, мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн бус хүмүүсээр солих ажлыг хийсэн гэх. Тус компанид олон жил ажилласан инженерийг техникч болгож буулган шинэ хүн авчээ. Тэр ч бүү хэл ажлаасаа халагдсан алба хаагчид шүүхээр хүртэл заргалдаж явсан юм байна.
Ер нь өөрийнхөө ойрын гэх хүмүүст албан тушаал өгөх ашиг сонирхол УБЦТС ТӨХК-ийн өмнөх болон одоо байгаа дарга нарт нь илт харагдана.
Өнгөрсөн дөрвөн жил Д.Баярсайхан ажиллахдаа ч, одоо байгаа Р.Дагдан ч УБЦТС ТӨХК-ийг удирдахдаа цэвэр шударга ажиллаж чадаагүй гэдэг. Бие биенээ өөгшүүлсэн байдлаар аливаа асуудалд хандаж төрийн өмчит компанийг өв залгамжлах байдлаар нэг нэгэндээ дамжуулж болно гэж боддог бололтой.
Учир нь Р.Дагдан Баянхонгор аймгийнх бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэ-Очирын ойрын хүн гэсэн мэдээлэл бий. Тиймдээ ч Р.Дагдан “Би Баянхонгорын хүн. Намайг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч дэмжиж байгаа” хэмээн ярьдаг аж. Тэрбээр энэ хүн өмнө нь Баянхонгор аймагт Цахилгаан түгээхийн захирлын ажлыг хэл амтай гүйцэтгэж байсан нэгэн гэнэ. Улстөрийн хүрээний нөлөө бүхий удирдлагууд төрийн өмчит компанийн даргыг сонгохоо шийдэх нь.