| | USD/MNT 0₮

Мал аж ахуй эрхлэгчдэд 970 сая төгрөгийн сүүний урамшуулал олголоо

2375 МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД СҮҮНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг баталсан. Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны арваннэгдүгээр сард 1,939,944 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

2375 МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД СҮҮНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.