| | USD/MNT 0₮

Чанар аюулгүй байдлаа алдсан, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсаар байна

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтаар үйлчлүүлэгч, ажиллагсдын биеийн халуун хэмжсэн бүртгэл хөтлөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа, гарал үүсэл баталгаажилтад хяналт тавьдаггүй, чанар аюулгүй байдлаа алдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрч байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлэн, хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг буцаан татуулах, устгах арга хэмжээг авлаа. Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 824 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад 753 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 652 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

чанар аюулгүй байдлаа алдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрч байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.