| | USD/MNT 0₮

Баянзүрх дүүргээс халдварын нийт батлагдсан тохиолдол 90 болоод байна

Баянзүрх дүүргийн голомтоос батлагдсан халдварын тохиолдол өнөөдрийн 11.00 цагийн байдлаар 90 болоод байна. Тус дүүрэгт халдварын тохиолдол их бүртгэгдэж өдөрт 20-30 хүнээр нэмэгдээд байгаа учир Нийслэлд 14 хоногийн хугацаатай хатуу хөл хориог маргаашнаас зохион байгуулахаар болж байна.

Мөн тус дүүргийн 10 гаруй байршилд иргэдээс ковидын шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 6000 гаруй иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгээс халдвар тархсан бөгөөд дүүрэг төдийгүй бусад дүүрэгт халдвар тархаад байгаа юм. Тиймээс халдварыг хамж авах зорилготой ийнхүү хатуу хөл хорио тогтоож байгаа юм. 

Баянзүрх дүүргээс нийт батлагдсан тохиолдол 90 болоод байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.