| | USD/MNT 0₮

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕЭР АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ

 
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.
 
Ажлын хэсэг Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг хатуу чанд баримтлан төслийг холбогдох хэлэлцүүлгүүдэд бэлтгэх зарчмы баримтлан ажилласан гэв. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа шинжилгээ, олон улсын дэвшилтэт чиг хандлагыг нутагшуулах, одоо тогтсон буруу практикыг засах, сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах замаар шударга ёсны үйл явцыг биежүүлэх зарчмыг баримтлан ажилласан байна.
 
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн засварлага авах горимын саналаа хэлж, холбогдох үндэслэлээ танилцуулсан.
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулаад, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэжээ.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.