| | USD/MNT 0₮

Естийн халуун рашааныг зорьсон залуусын тав нь учир битүүлгээр амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт байх Естийн халуун рашааны орчимд таван хүн нас барсан тухай дуудлага өчигдөр 13.00 цагийн үед онцгой, цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Естийн рашааны Бага чулуут гэдэг газар руу явсан байна.

Тухайн газар нь хүрэхэд бэрх, бартаа ихтэй учир Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг дайчлан 16:00 цагийн үед хэргийн газарт очсон аж.

Цагдаагийн байгууллагад дөрвөн хүн нас барсан гэдэг дуудлага өгсөн ч хэргийн газарт таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байжээ. Тодруулбал, амиа алдсан залуус Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг Э, Б, О, Э нар болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар халуун рашааныг зорьсон залуус майханд хоноглохдоо газан халаагуур ашигласны улмаас угаартаж нас барсан гэж үзсэн байна.

Гэвч талийгаачдын цогцсыг нисдэг тэргээр авчирсан бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амиа алдсан уу, эсвэл өөр хүчин зүйл байсан уу гэдгийг эцэслэн тогтоох юм байна.

Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан залуус нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд болон дүү нар байсан гэх мэдээлэл ч байгаа юм. 

Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан залуус нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд болон дүү нар байсан гэх мэдээлэл ч байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.