| | USD/MNT 0₮

“Чингис хаан” банкнаас төрийн байгууллагууд мөнгөө нэхэмжлэв

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй билээ. Түүнчлэн Төвбанкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллаад нэлээд хугацаа өнгөрч байна. “Чингис хаан” банкны удирдлагад Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээсэн юм.

Тэгвэл тус банканд харилцах дансаа нээсэн хэд хэдэн байгууллага мөнгөө олж авахын тулд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Тухайлбал, эл арилжааны банканд зургаан тэрбум гаруй төгрөгөө байршуулсан Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тус шүүхэд гомдол гаргасныг хэлэлцэхээр товлоод буй. Мөн “Хубилай лайф” зэрэг аж ахуйн нэгж харилцах дансан дахь мөнгөө нэхэмжилсэн бол Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэхэмжлээд байгаа аж. Түүнчлэн “Чингис хаан” банк зохистой харилцааны шалгуур үзүүлэлтээ олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэлгүй нуун дарагдуулсан нь тодорхой болж, Монголбанкны хянан шалгагч 50 сая төгрөгөөр торгосныг арилжааны банкны төлөөлөл эс зөвшөөрч шүүхэд хандсан юм. Гэвч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны болон Улсын дээд шүүхээс Монголбанкны хянан шалгагчийн 50 саяар торгох шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн, уг мөнгийг “Чингис хаан” банкнаас гаргуулж, улсын төсөвт оруулахаар болсон байна.

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй билээ. Түүнчлэн Төвбанкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллаад нэлээд хугацаа өнгөрч байна. “Чингис хаан” банкны удирдлагад Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.