| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар хүүхдийн эмч мэргэжилтэй Н.Дэмбэрэлийг томилов

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өчигдөр "хуудуутай" хуралдаж ерөнхий захирлыг томилжээ.  Үндэсний зөвлөл болон нэр дэвшигчдээс Н.Дэмбэрэлийг дэмжиж ерөнхий захирлаар томилсон байна. Гэвч МҮОНРТ-ийн хамт олон шинэ даргаа хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байгаа ажээ. 

Шинэ ерөнхий захирал Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй аж. 

Тэрбээр 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажилласан байна. 

Н.Дэмбэрэлийг эртнээс ерөнхий захирал болгохоор УИХ-ын дарга Г.Занданшатар зүтгүүлсэн гэх мэдээлэл ч үнэний ортой байгаа юм. Учир нь тэд нэг нутаг бөгөөд УИХ-ын даргатай ойр дотно байдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Ийнхүү ерөнхий захирлаар томилогдож тамга тэмдгээ авсан Н.Дэмбэрэлийг олон нийт МҮОНРТ-ийн хамт олон хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. 

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар хүүхдийн эмч мэргэжилтэй Н.Дэмбэрэлийг томилов
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.