| | USD/MNT 0₮
Өчигдөр УОК, Засгийн газар хуралдаж Нийслэлд дахин хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан юм. Учир нь Баянзүрх дүүрэгт гарсан халдварын голомт хүрээгээ тэлж, халдварын дэгдэлтийг хумихад хэцүү цаг үе ирсэн талаар тархвар судлаач болон мэргэжлийн албаныхан хэлж байгаа юм. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байгаа юм.
Тодруулбал, энэ сарын 23-наас буюу маргаашнаас эхэлж ирэх 2021 оны нэгдүгээр сарын 06 хүртэл 14 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоож байна.
Өчигдрийн мэдээллээр Шадар сайд Я.Содбаатар коронавирусийн эсрэг вакцин хэзээ манайд орж ирэх, мөн хэзээ вакцинжуулалт эхлэх талаар тодорхой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид гурван чиглэлээр вакцин хөөцөлдөж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанартай вакцин оруулж ирж, иргэдээ вакцинжуулна. Нэгдүгээрт, бид олон улсын байгууллагын шугамаар вакцин оруулж ирэх ажлын хөөцөлдөж байна. Үүнд НҮБ болон ДЭМБ голлож байна. ДЭМБ-ын дэргэд 180 гаруй орон нэгдэж байгуулсан COVAX механизм эхний ээлжинд дэлхийн хүн амын 20 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын хүн амынхаа 20 хувь буюу 660 мянган иргэнийг вакцинд хамруулах боломж бүрдэнэ гэж харж байна.
Өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн хэлснээр нэгдүгээр улиралд багтаж COVAX-ийн шугамаар орж ирэх вакцины эхний ээлж ирнэ. Ирэх оны гуравдугаар сард багтаж гэсэн үг юм.
Үүнээс гадна улс хооронд вакцины тусламж дэмжлэг авах, хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлцэл хийж байгаа. Мөн ирэх оны нэгдүгээр улиралд багтаж тодорхой хэмжээний вакцин орж ирэх байх.
Европын орнууд болон АНУ-д үйлдвэрлэж буй гурван ч вакцин байгаа. Хөрш хоёр орныхыг нэмбэл таван ч төрлийн вакцин яригдаж байна. Европ болон АНУ-д үйлдвэрлэж буй вакцины үйлдвэрлэгч нартай нь бид шууд харилцаж байгаа. Энэ чиглэлийн асуудал Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг дээр танилцуулагдаж байгаа.
Ямарч байсан ирэх оны эхний улиралд багтаан вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Харин вакцинжуулалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна. Удахгүй вакцинжуулалтын Үндэсний хөтөлбөр төлөвлөгөө батлагдана. Энэ төлөвлөгөө батлагдангуут халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдаас эхлээд вакцинжуулалт эхэлнэ" гэв.
Ямарч байсан ирэх оны эхний улиралд багтаан вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Харин вакцинжуулалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна. Удахгүй вакцинжуулалтын Үндэсний хөтөлбөр төлөвлөгөө батлагдана. Энэ төлөвлөгөө батлагдангуут халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдаас эхлээд вакцинжуулалт эхэлнэ