| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Манай нам маш том амлалт өгсөн. Энэ бол шударга ёсыг тогтоох

МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Шүүхийн тухай багц хууль, БОАЖ-ын сайдын 2021-2024 оны хийх зарим төслийн танилцуулгыг сонссон. 

Бид өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтийн дагуу хууль эрхзүйн орчныг шинэчлэх хуулийн асуудал явагдаж байна. Энэ хүрээнд Шүүхийн тухай багц хуулийн асуудал хэлэлцэгдэж байна.

Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ бэлэн болгосон. Маргааш байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүний өмнө намын бүлэг байр сууриа нэгтгэж, шийдвэр гаргасан. Манай нам маш том амлалт өгсөн. Энэ бол шударга ёсыг тогтоох. Тиймээс энэ хуульд маш нухацтай хандаж байгаа" гэлээ. 

Манай нам маш том амлалт өгсөн. Энэ бол шударга ёсыг тогтоох. Тиймээс энэ хуульд маш нухацтай хандаж байгаа
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.