| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: УБ хотод 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

Өнөөдөр ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээр БЗД-ийн эмнэлгийн голомтоос шинээр 31 тохиолдол нэмж илэрч, тус голомтын халдварын нийт тохиолдол 62 боллоо. Дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын мэдээлж буйгаар нөхцөл байдал хүндэрсэн тул БЗД-т хэсэгчилж хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн УОК-ын ээлжит хурлаар өнөөдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хориог тогтоох санал гаргалаа. Энэхүү саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, 16.00 цагаас гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.